2012-04-08
Амжилтанд хүрэх 4 нууц/Зөвлөгөө
1. Амжилтын эхний нөхцөл бол амжилт олно гэдэгтээ итгэх. Энэ итгэлийг сэтгэлгээний хуучин хэв маягаа өөрчлөх зорилгоор өөрийгөө ятгах замаар олж болно. Хэрэв та өөртөө, үзэл санаандаа итгэхгүй бол өөр хэнийг ч итгүүлж чадахгүй.

Амжилт оргүй хоосноос гарч ирдэггүй, хэн ч түүнийг мөнгөн царан дээр тавиад ирэхгүй. Амжилтад хүрэх замд тохиолдох саад бэрхшээлийг давахад үлэмж их итгэл шаардлагатай.

2. Та л өөрөө шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол таны амьдрал ид шидийн хүчээр өөрчлөгдөхгүй. Та өөрийнхөө зан төлөв болон ирээдүйн төлөвлөгөөнд дараах зарчмыг баримтал.

Хэрэв хийх гэж ...
2012-03-10
Таксины жолооч сургамжит өгүүллэг
Тэр өдөр нэгэн таксины жолооч машиндаа суух үйлчлүүлэгч хайсаар гудамжаар явж байлаа. Хоёр, гурван хүн хүргэчихээд гэртээ харихаас даа гэж бодож явлаа. Их ч ядарсан байлаа. Машинаа хараад дотроо баяртайгаар “Талхны мөнгийг минь залгуулаад л байх юм даа, хөөрхий минь” гээд замын хажууд согтуу хэвтэж буй хүнийг болон хог ухаад зогсож буй хүнийг хараад, тэдгээрийг өөртэйгээ харьцуулж үзэнгээ “Би ч сайн яваа юм байна...” гэж бодож явлаа. Цагаа хараад “Ёооё, их орой болсон байна. Нэг хүн гараад ирдэггүй юм байх даа. Хоосон сэлгүүцсээр байгаад түлш дуусах нь” гэж боджээ. Маргааш ахындаа очих у...
2012-03-02
Титэм үг
Эртний Грекийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү Бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан.

Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн.

Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь ...